17–28 August 2026 · Ulaanbaatar, Mongolia

Help centre 1800-8080 · tourism@unccdcop17.org

unccdcop17.org ↗
UNCCD COP17 Ulaanbaatar 2026Visitor
Guide
Visitor Guide

COP17: Зохион байгуулагч, ажилтнуудын хөтөч

Хүн бүр хамтран үр дүнтэй ажиллахад туслах нийтлэг зарчим, үйл ажиллагааны зөвлөмж, практик санамжууд.

Ажилтнууд, сайн дурынхан, гүйцэтгэгчид, үйлчилгээ үзүүлэгчид болон хамтран ажиллагч байгууллагууд

English

Мэндчилгээ

Мэдэхэд илүүдэхгүй

Аливаа томоохон арга хэмжээний амжилт олон мянган хүний нэгдмэл хичээл зүтгэл дээр тогтдог. Та оролцогчидтой шууд харилцдаг эсвэл хөшигний ард ажилладаг эсэхээс үл хамааран таны мэргэжлийн ур чадвар COP17-ийн нийт уур амьсгалыг тодорхойлж, зохион байгуулагч орны хувиар Монгол Улсын нэр хүндийг харуулна.

Энэхүү хөтчийг COP17-ийн ерөнхий бүтцийг хэдийн мэдэх ажилтнууд, сайн дурынхан, гүйцэтгэгчид, үйлчилгээ үзүүлэгчид болон хамтран ажиллагч байгууллагуудад зориулсан. Энэ нь Шуурхай Штабын Ажиллах Удирдамж болон НҮБ-ын албан ёсны зааварчилгааг орлохгүй бөгөөд хүн бүр хамтран үр дүнтэй ажиллахад туслах нийтлэг зарчим, үйл ажиллагааны зөвлөмж, практик санамжуудыг тусгасан болно.

Илүү дэлгэрэнгүй журам шаардлагатай тохиолдолд харьяалагдаж буй дэд хороо, UNCCD Нарийн бичгийн даргын газраас гаргасан албан ёсны зааварчилгааг мөрдөнө.

Үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалт

Мэдэхэд илүүдэхгүй

Олон улсын хэмжээний бага хурал нь тодорхой үүрэг оролцоо, зохицуулалттай шийдвэр гаргалт, харилцан итгэлцэл дээр тогтдог.

COP17-г зохион байгуулагч орон болох Монгол Улсын Засгийн газар болон НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын (UNCCD) Нарийн бичгийн даргын газар хамтран зохион байгуулж байна.

Монгол Улсын Засгийн газар: Бага хурлыг хүлээн авах, үйл ажиллагааг дэмжин ажиллах хариуцлагатай.

UNCCD Нарийн бичгийн даргын газар: Конвенц болон Дэг журмын дагуу албан ёсны хурлын үйл явцыг хянана.

Үйл ажиллагааг Үндэсний хороо болон Бага хурлын Эрсдэл, Шуурхай Удирдлагын Төвөөр (COC) дамжуулан зохион байгуулж, засгийн газрын агентлагууд, UNCCD Нарийн бичгийн даргын газар, гүйцэтгэгчид, сайн дурынхан, үйлчилгээ үзүүлэгчид, хамтрагч байгууллагуудыг нэгтгэнэ. Баг бүр өөр өөр хариуцлагатай ч бүх ажилтнууд "Аюулгүй, мэргэжлийн, хүртээмжтэй, үр ашигтай бага хурлыг зохион байгуулах" нэгдмэл зорилгын хүрээнд ажиллана.

Үндсэн чиглэл

Үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангахын тулд:

  • Өөрт оногдсон үүрэг даалгавар болон тайлагнах шугамаа мэддэг байх шаардлагатай.
  • Шууд удирдлага болон эрх бүхий үйл ажиллагааны ахлагчдын зааварчилгааг дагаж мөрдөнө.
  • Өөрийн бүрэн эрхээс давсан асуудлыг бие даан шийдвэрлэхээс татгалзаж, удирдах шаталбараар дамжуулан мэдээлээрэй.
  • Таамаглал дэвшүүлэх болон албан бус амлалт өгөхөөс зайлсхийж зөвхөн баталгаатай үнэн зөв мэдээллийг хуваалцана уу.
  • Үйл ажиллагааны амжилт нь бүх багуудын хамтын ажиллагаанаас хамаардгийг санаж, бусад багуудтай хүндэтгэлтэй хамтран ажиллахыг уриалж байна.

Үйл ажиллагааны удирдлага нь COP17 Зохион байгуулах Үндэсний хороо болон UNCCD Нарийн бичгийн даргын газраас гаргасан хамгийн сүүлийн үеийн бүтэц, чиглэл, албан ёсны мэдэгдлүүдийг мөрдөнө.

Бүтэц зохион байгуулалт

Мэдэхэд илүүдэхгүй

Бага хуралд оролцохоор ирсэн хүмүүс танай багийн үйл ажиллагааг дангаар нь үнэлж дүгнэхгүй. Хурлын уур амьсгал, үйлчилгээг бүхэлд нь мэдэрч нэгдсэн дүгнэлт хийх учраас баг хоорондын харилцаа холбоо, хамтын ажиллагаа нэн чухал.

Бид ямар бүтэцтэй ажиллах вэ?

  • Штабын дарга (Chief of HQ)
  • Орлогч дарга (Deputy Head)
  • Багийн ахлах (Team Leader)
  • Талбайн ажилтан (Field worker)

Хэлтэс бүр өөрийн журмын дагуу ажиллахын хажуугаар хурлын ерөнхий зорилгуудыг дэмжин ажиллана.

Хэлтэс хоорондын хамтын ажиллагаа

Хамтран ажиллахдаа:

  • Түргэн шуурхай бөгөөд тодорхой харилцах.
  • Зөвхөн баталгаажсан мэдээллийг хуваалцах.
  • Бусад хэлтсийн хариуцаж байгаа ажлыг хүндэтгэх.
  • Шийдэгдээгүй асуудлыг нэн даруй дээд шатанд мэдээлэх.
  • Шаардлагатай үед хамт олондоо туслах.

Үйл ажиллагааны амжилт нь баг тус бүрээс илүү багуудын хамтын ажиллагаанаас хамаарна гэдгийг санаарай.

Багийн гишүүд Багийн ахлагчтайгаа хэрхэн ажиллах вэ?

07:00 | Бэлэн байдлын шалгалт

Хариуцсан талбай, техник, холбооны хэрэгсэл, ирцийн байдлаа багийн ахлагчид мэдэгдэнэ. Ахлагч Хавсралт 3-ын checklist-ийг бөглөж 07:30-аас өмнө Хяналт-мониторингийн багт хүргүүлнэ.

10 минут | Эрсдэл илэрмэгц

Аюулгүй байдал, эрсдэлийн шинжтэй АЛИВАА асуудлыг илрүүлснээс хойш 10 минутын дотор багийн ахлагч, эсхүл бүсийн зохицуулагчид мэдэгдэнэ. Зэрэглэлийг ӨӨРӨӨ ТОГТООХГҮЙ - зөвхөн Эрсдэл, Шуурхай Удирдлагын Төв тогтооно.

2 цаг тутам | Эрсдэлийн статус

08:00–22:00 цагийн хооронд Хавсралт 6-гийн маягтаар. Өөрчлөлт гараагүй бол “ӨӨРЧЛӨЛТГҮЙ” гэж ЗААВАЛ мэдэгдэнэ. Алгасах, хугацаанаас хоцроохыг хориглоно.

Тухай бүр | Мэдээллийн бүтэц

Хэзээ - хаана - юу болсон - хэн холбогдсон - авсан арга хэмжээ - шаардлагатай дэмжлэг. Товч, баримттай, таамаггүй.

Урьдчилан |Ажлын байраа орхих

Ажлын байраа орхих, хурлын бүсээс удаан хугацаагаар холдох шаардлага гарвал багийн ахлагчид урьдчилан мэдэгдэж, орлон гүйцэтгэгч томилуулна.

20:00-аас өмнө | Өдрийн гүйцэтгэл

Тухайн өдрийн гүйцэтгэл, гарсан тохиолдол, маргаашийн эрсдэлээ багийн ахлагчид өгнө - ахлагч Хавсралт 5-ын маягтыг нэгтгэнэ.

Ёс зүйн дүрэм

Мэдэхэд илүүдэхгүй

Хүн бүр аюулгүй, хүндэтгэлтэй орчинд оролцох боломжийг бүрдүүлэхийн тулд ажил үүрэгтээ мэргэжлийн ёс зүйтэй хандана уу.

COP17 нь иргэншил, хүйс, нас, хөгжлийн бэрхшээл, шашин шүтлэг, үндэс угсаа, улс төрийн үзэл бодол, байгууллагын харьяаллаас үл хамааран бүх оролцогчдод хүртээмжтэй, хүндэтгэлтэй, дарамт шахалтгүй орчныг бүрдүүлэхийг зорьдог. Бага хурлыг дэмжин ажиллаж буй хүн бүр энэ стандартыг сахиулах хариуцлагыг хуваалцана.

Бүх ажилтнууд дараах зүйлсийг мөрдөнө

  • Оролцогч, хамт олон, хамтрагч бүртэй хүндэтгэлтэй, адил тэгш харилцах.
  • Хийж буй бүх зүйлдээ үнэнч, шударга, мэргэжлийн түвшинд манлайлах.
  • Хүн бүрт аюулгүй мэдрэмжийг төрүүлсэн хүртээмжтэй, таатай орчныг бүрдүүлэх.
  • Эмзэг, нууц мэдээлэлд хариуцлагатай хандаж, нууцыг хадгалах.
  • Ашиг сонирхлын зөрчлөөс зайлсхийж, нөөцийг хариуцлагатай, ариг гамтай ашиглах.
  • Соёлын ялгааг хүндэтгэж харилцах.
  • Ялгаварлан гадуурхах, дарамтлах, айлган заналхийлэх үйлдлээс бүрэн зайлсхийх.
  • Албан үүргээ гүйцэтгэхдээ улс төрийн үзэл бодлоо илэрхийлэхээс зайлсхийх, төвийг сахих.
  • Албан ёсны харилцааны сувгуудыг нягт нямбай, тохиромжтой ашиглах.
  • Ёс зүйгүй, зохисгүй үйлдэл харсан бол зохимжтой сувгаар мэдээлэх.

Харилцаа бүр аюулгүй, хүртээмжтэй, хүндэтгэлтэй орчныг бүрдүүлэхэд чиглэх ёстой. Ажилтнууд үүрэгт ажилдаа орохоосоо өмнө Ёс зүйн дүрмийг бүрэн уншиж танилцсан байх ёстой.

  • Ёс зүйн дүрэмтэй танилцах: www.unccd.int/…
  • Зөрчлийн талаар мэдээлэх: Хэрэв та манай Ёс зүйн дүрмийг зөрчсөн аливаа үйлдэл ажигласан эсвэл тухайн зөрчилд өртсөн бол албан ёсны мэдээллийн сувгуудаар нэн даруй мэдээлэх эсвэл хамгийн ойр байрлах Мэдээллийн төвд хандан тусламж авна уу.

Монгол улсаа төлөөлөх нь: соёл, зочломтгой зан ба ёс зүй

Монгол зочломтгой зан

Мэдэхэд илүүдэхгүй

Олон оролцогч, төлөөлөгчдийн хувьд та COP17-ийн нүүр царай бөгөөд тэдний уулзах анхны Монгол хүн байх болно. Мянга мянган жилийн турш уудам тал нутгийн иргэд танихгүй гийчнийг дулаан сэтгэл, хоол унд, уриалган сэтгэлээр угтан авсаар ирсэн. Энэхүү өв уламжлалыг дэлхийд таниулах боломж гарч ирж байна.

Төлөөлөгчийг газарчлах, асуултад хариулах, орчныг цэвэр цэмцгэр байлгах зэрэг харилцаа бүр нь Монгол Улсыг чадамжтай зохион байгуулагч, олон улсын итгэлтэй хамтрагч, арвин соёлтой үндэстэн гэж харагдахад хувь нэмэр оруулна.

Санамж

  • Соёлтой найрсаг байдал: Зочдыг тэвчээртэй, нээлттэй хандлагаар угтаарай.
  • Идэвхтэй дэмжлэг: Хэн нэгэн төөрсөн эсвэл тусламж хэрэгтэй мэт харагдвал асуухаас нь өмнө тусламж санал болгоорой.
  • Найдвартай байдал: Асуултын хариултыг мэдэхгүй байвал албан ёсны эх сурвалжаас баталгаатай мэдээлэл олж хариулаарай.
  • Хүртээмжтэй байдал: Оролцогч, төлөөлөгч бүр өөрийгөө үнэ цэнтэй, хүндлэл хүлээсэн нэгэн гэж мэдрэхэд нөхцөл байдлыг бий болгож ажиллаарай.

Соёл хоорондын харилцаа ба өдөр тутмын ёс зүй

Үйл ажиллагааны үндсэн ажлын хэл нь англи хэл боловч оролцогчид хэл болон соёлын олон ялгаатай газраас ирсэн гэдгийг мартаж болохгүй.

Харилцааны зөвлөмж

  • Ярианы өнгө аяс: Тайван, дунд зэргийн хурдаар яриарай.
  • Хар ярианаас зайлсхийх: Ойлгомжгүй нутгийн хэллэг, хэлц үг, хар ярианы хэллэг ашиглахаас зайлсхийгээрэй.
  • Хэлсэн зүйлийг баталгаажуулах: Оролцогчийн асуултыг заавал баталгаажуулж асуугаарай. Асуултыг ойлгоогүй бол соёлтойгоор дахин асуух эсвэл ахлагчаасаа тусламж хүснэ үү. Таамаглахаас зайлсхийгээрэй.
  • Идэвхтэй сонсох: Ялангуяа ачаалалтай үед оролцогчийг ярьж дуустал нь тэвчээртэй сонсоорой.

Биеийн хэлэмж ба Ёс зүй

  • Алгаа дэлгэж заах: Хуруугаараа чичлэн заах нь олон соёлд соёлгүйд тооцогддог. Чиглэл заахдаа алгаа дэлгэж заана уу.
  • Зүйлсийг өгөх, авах: Энгэрийн тэмдэг, газрын зураг, баримт бичиг, ус өгч авахдаа хүндэтгэл үзүүлэн баруун гараараа эсвэл хоёр гараараа өгч авна уу.
  • Нээлттэй байдал: Харилцахдаа нүд рүү нь харж, чин сэтгэлээсээ инээмсэглэж, стресстэй үед ч тайван байдлаа хадгална уу.

Хүн ба байгалийг хүндэтгэх нь

COP17 нь дэлхийн байгаль орчны чухал асуудлуудыг шийдвэрлэхээр бүх дэлхийн хүмүүс цуглардаг талбар юм.

  • Соёлын хүндэтгэл: Иргэншил, хүйс, нас, шашин шүтлэгээс үл хамааран оролцогч бүртэй адил тэгш харилцана. Хувийн орон зай, мэндчилгээний хэм хэмжээ олон улсад өөр байдгийг анхаараарай.
  • Байгаль орчны үнэт зүйлс: Монголчуудын тал нутаг, уул ус, гол мөрөнтэйгээ харилцах соёл гүн гүнзгий. Хог ангилах, ус дүүргэх цэгийг ашиглах, цаасны хэрэглээг багасгах, эрчим хүч хэмнэх замаар үлгэр жишээ үзүүлээрэй.

Монгол соёл ба ёс зүйг хуваалцах нь

Зочидтой Монгол өв соёлоо үнэн зөв, найрсгаар хуваалцахаас бүү татгалзаарай.

Ярианы сэдвүүд

  • Нүүдэлчин соёл, монгол гэр, тогтвортой бэлчээрийн ашиглалт
  • Наадам, бүргэдийн баяр, үндэсний спорт
  • Уламжлалт урлаг: Хөөмий, Морин хуур, каллиграфи (уран бичлэг)
  • Монгол орны байгаль, үндэсний цэцэрлэгт хүрээлэн, байгаль хамгааллын зорилтууд

Уламжлалт ёс заншлын зөвлөмж (зочид төлөөлөгчдөд хэлж зөвлөөрэй):

Гэрт орох ёс (Павильоноор зочлох ба аялах үед)

  • Гэрийн эзэн угтан авч, суудал зааж өгөхийг хүлээх.
  • Гэрийн босгон дээр гишгэхгүй байх.
  • Гэрийн багана болон голомтыг нар зөв тойрч алхах.
  • Хоёр баганын дундуур алхахгүй, эд зүйлс дамжуулахгүй байх.
  • Барьсан цай, идээнээс амсах.

Түүх соёлын болон сүсэг бишрэлтэй холбоотой газрууд (Хийд, Овоо, Дурсгалын цогцолбор)

  • Тохиромжтой хувцаслаж, хөтчийн зааварчилгааг дагах.
  • Зураг авахаасаа өмнө зөвшөөрөл авах эсвэл тэмдэглэгээг шалгах.
  • Мөргөл, уламжлалт ёслолын бүсэд чимээгүй хүндэтгэлтэй байх.

Дипломат төвийг сахих ба мэргэжлийн хязгаар

Та Монгол улсаа төлөөлж байгаа хэдий ч НҮБ-ын олон улсын албан ёсны арга хэмжээг зохио байгуулж байгаа гэдгээ мөн санаарай.

  • Төвийг сахих: Ажиллаж буй хугацаандаа улс төрийн үзэл бодлоо илэрхийлэхээс зайлсхийж, бүрэн төвийг сахина. Олон улсын хэлэлцээр, үндэсний байр суурь, бодлогын маргааны талаар хувийн бодол саналаа илэрхийлэхгүй.
  • Нууцлал: Оролцогчдын нууцыг хүндэтгэнэ. Үйл ажиллагааны нууц мэдээллийг хуваалцахгүй, хурлын үр дүнгийн талаар таамаглахгүй.
  • Албан ёсны суваг: Хэвлэл мэдээллийн байгууллагуудаас ирсэн асуулт, хүсэлтүүдийг COP17-ийн эрх бүхий төлөөлөгчид рүү шилжүүлнэ үү.

Ажилтнуудад зориулсан санамж

  • Анхны сэтгэгдэл чухал: Халуун дулаан мэндчилгээ нь COP17-д хүрэлцэн ирсэн хүн болгоны тухайн өдрийн өнгө аясыг тодорхойлно.
  • Ялгаатай байдлыг хүндэтгэх: Гадна төрх, хэл, гарал үүсэл дээр үндэслэн буруу таамаглал хийхгүй байх.
  • Хариулт олоход туслах: Асуултын хариуг мэдэхгүй бол Мэдээллийн төв рүү дагуулж очих эсвэл ахлахтайгаа холбогдох.
  • Халуун дулаан харилцааг мэргэжлийн байдалтай хослуулах.

Хурал дууссаны дараа зочид төлөөлөгчид барилга байгууламжийг мартаж болох ч Монголын ард түмэн тэднийг хэрхэн халуун дулаанаар угтан авсныг үргэлж санах болно.

Бүс хоорондын шилжилт

Цэнхэр бүсийн тухайд

Мэдэхэд илүүдэхгүй

Цэнхэр бүс (Blue Zone) нь НҮБ-ын аюулгүй байдлын дор ажилладаг хурлын албан ёсны бүс юм. Энд албан ёсны хэлэлцээрүүд, улс орнуудын павильонууд, хоёр талт уулзалтууд, нэгдсэн хуралдаанууд болон албан ёсны зэрэгцээ арга хэмжээнүүд явагдана. Зөвхөн итгэмжлэгдсэн оролцогчид ба зөвшөөрөлтэй ажилтнууд нэвтрэх эрхтэй.

Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлүүд

  • Аюулгүй ба баталгаатай үйл ажиллагаа
  • Оролцогчдын саадгүй хөдөлгөөн
  • Мэдээллийн үнэн зөв байдал
  • Уулзалтын өрөөний найдвартай байдал
  • Бүсийн бэлэн байдал
  • Хүртээмжтэй ба тогтвортой байдлын өндөр стандарт

Ажилтнуудын мөрдөх гол журмууд

  • Аюулгүй байдал ба нэвтрэх журам: Аюулгүй байдлын шалгалт заавал хийгдэнэ. Нэвтрэх эрхийг зөвхөн мандатаар зохицуулна. Аюулгүй байдлын журмыг алгасах эсвэл зөвшөөрөлгүй хүмүүсийг оруулж болохгүй.
  • Уулзалтын өрөөний тохижилт: Уулзалтууд цагийн хуваарийг хатуу чанд мөрдөнө. Орц гарцыг чөлөөтэй байлгаж, зорчих хэсгүүдийн чимээг багасгаж, мэдээлэл технологийн (ICT) асуудал гарвал мэдээлнэ.
  • Улс орнуудын павильон: Павильонууд бие даан ажиллах ч COP17-ийн бодлогыг мөрдөнө. Чиглэл заах, логистик, хүртээмжтэй байдлыг ханган ажиллана.
  • Нууцлал: Цэнхэр бүс дэх зарим хэлэлцүүлгүүд нууцлалын зэрэглэлтэй байж болох тул мэдээллийн нууцлалыг хүндэтгэн хамгаалж, бусдад мэдээллийг задруулахгүй, хуваалцахгүй байх, уулзалтын үр дүнгийн талаар ямар нэг таамаглал дэвшүүлэн, хуваалцахгүй байхад анхаарна уу.

Холбоотой эх сурвалж

Ногоон бүсийн тухайд

Мэдэхэд илүүдэхгүй

Ногоон бүс (Green Zone) нь яриа хэлэлцээр өрнүүлэх, суралцах, инноваци, соёл ба олон нийтийн оролцоог дэмжих зорилготой олон нийтэд нээлттэй бүс юм. Иргэний нийгэм, залуучууд, эрдэмтэд, бизнес эрхлэгчид, иргэдийг үзэсгэлэн, соёлын тоглолтуудаар дамжуулан угтан авдаг.

Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлүүд

  • Зочдын сэтгэгдлийг дээшлүүлэх
  • Олон нийтийн аюулгүй байдал ба цугларалтын зохицуулалт
  • Тодорхой мэдээллийн үйлчилгээ
  • Соёлын зочломтгой байдал
  • Хүртээмжтэй ба тогтвортой байдлыг хангаж ажиллах

Ажилтнуудын мөрдөх гол журмууд

  • Олон нийтийн харилцаа: Зочид төлөөлөгчид НҮБ эсвэл талбайн зохион байгуулалтыг мэдэхгүй байж болно. Арга хэмжээний байршил, хөтөлбөрийг энгийн, ойлгомжтой хэлээр тайлбарлаарай.
  • Дараалал зохицуулалт: Их хүн цугларах хурал, илтгэлүүд дээр хүлээгдэж буй цагийг мэдээлж, ослын гарцыг чөлөөтэй байлгаж, хамгаалалтын ажилтнуудтай хамтран ажиллана.
  • Тогтвортой байдлыг сурталчлах: Зочдод ус дүүргэх цэг ашиглах, хог ангилах, нэг удаагийн хуванцраас татгалзахыг уриалаарай.

Дэлгэрэнгүй

Бүсүүд хооронд зорчих ба шилжилт

Харьцуулсан тойм

Үйл ажиллагааны онцлогЦэнхэр бүс (Blue Zone)Ногоон бүс (Green Zone)

Нэвтрэх шаардлага

Зөвхөн итгэмжлэгдсэн оролцогчид, төлөөлөгчид ба ажилтнууд

Олон нийт ба зочдод нээлттэй

Үндсэн үйл ажиллагаа

Хэлэлцээр, Хуралдаан, Павильон, Хоёр талт уулзалт

Үзэсгэлэн, Соёлын үзүүлбэр, Олон нийтийн ажил

Үйл ажиллагааны анхаарал

Хатуу протокол, Хуваарь, Нууцлал

Зочдын сэтгэгдэл, Зочломтгой байдал, Урсгал

Орох хаалга, хамгаалалтын пост, чиглэлийн автобусны зогсоол, мэдээллийн цэгүүдэд ажиллаж буй ажилтнууд дараах зүйлсэд анхаарна:

  • Аюулгүй байдлын шалгалт: Шалгалтаар саадгүй, хурдан нэвтрүүлэх.
  • Чиглэл заах: Төлөөлөгчид албан ёсны хурлаас олон нийтийн бүс рүү шилжихэд тодорхой чиглүүлэг өгөх.
  • Тээврийн цэгүүд: Чиглэлийн автобусны хуваарийг мөрдүүлж ажиллах
  • Ослын үеийн мэдээлэл: НҮБ болон эрх бүхий байгууллагуудын хооронд ослын хариу арга хэмжээг хамтран зохион байгуулах.

Үйл ажиллагааны үндсэн стандартууд

Мэдэхэд илүүдэхгүй

Харилцааны ёс зүй: Үйл ажиллагааны сувгууд (радио холбоо, албан ёсны чатууд) нь зөвхөн албан ёсны болон яаралтай мэдээлэлд зориулагдсан болно. Товч, тайван, тодорхой ярих нь бусад багуудын ажлыг дэмжиж, онцгой байдлын үед шуурхай хариу арга хэмжээ авах боломжийг олгоно.

Үйлчилгээний стандарт

Зорилго: Бүх оролцогчдод зочломтгой, мэргэжлийн, шийдэлд чиглэсэн үйлчилгээг үзүүлэх.

Зөвлөмж

  • Оролцогчдыг халуун дулаанаар, идэвхтэй угтана.
  • Хариулахаасаа өмнө асуултыг бүрэн сонсоорой.
  • Асуултыг өөрийн асуудал шиг хүлээн авч, шийдэгдэх хүртэл анхаарал хандуулаарай.
  • Боломжтой шийдлүүдийг санал болгох, шаардлагатай бол ахлахдаа дамжуулаарай.
  • Эерэг, урамшуулсан үг хэллэг хэрэглэж, соёлын ялгааг хүндэтгэн үзнэ үү.

Оролцогчдод туслах

Зорилго: Оролцогчдыг талбай дотор саадгүй зорчиход нь үнэн зөв мэдээллээр чиглүүлэх.

Зөвлөмж

  • Хурдан шуурхай бөгөөд зөв чиглүүлэхийн тулд талбайн газрын зурагтай сайтар танилцаарай.
  • Хөтөлбөрийн өөрчлөлтийг мэдэхийн тулд тухайн өдрийн хөтөлбөрийг өглөө бүр шалгаарай.
  • Үндсэн үйлчилгээнүүдийн (Эмнэлэг, Хоол, Бие засах газар, Хэвлэл) байршлыг тодорхой мэдэж байх шаардлагатай.
  • Тодорхой мэдэхгүй тохиолдолд таамаглаж, зөвлөгөө өгөхийн оронд албан ёсны эх сурвалж руу (App, Мэдээллийн төв) чиглүүлж өгөөрэй.

Холбоотой эх сурвалж

Цэвэрлэгээ, ариутгал

Бохирдол эсвэл цэвэрлэгээ, эрүүл ахуйн үйлчилгээ шаардлага үүссэн тохиолдолд онлайн хүсэлтийн маягтыг бөглөх эсвэл Дуудлагын төвтэй холбогдож шууд тусламж дуудаарай. COP17-ийн ажилтны хувьд таны анхаарал, сонор сэрэмж, идэвх санаачлага нь бага хурлын үйл ажиллагааг бүх чиглэлээр саадгүй явуулахад чухал нөлөөтэй.

Үйл ажиллагааны харилцаа холбоо

Зорилго: Бүх багуудын хооронд цаг үеэ олсон, үнэн зөв, аюулгүй, мэргэжлийн харилцаа холбоог ханган ажиллах.

Зөвлөмж

  • Үйл ажиллагааны харилцаанд албан ёсны сувгуудыг (радио суваг, албан ёсны апп, ослын утас) ашиглана.
  • Мэдээллийг дамжуулахаасаа өмнө шалгаж баталгаажуулна.
  • Радио болон утсаар ярихдаа ёс зүйг сахих буюу товч, тайван, тодорхой, мэргэжлийн байна.
  • Тохиолдсон асуудлыг журамд заасны дагуу шууд мэдээлнэ.

Үндсэн мэдээллийн урсгал дараах дарааллаар явагдана

1

2

3

4

Талбайн ажилтан

Багийн ахлах

Орлогч дарга

Штабын дарга

Аливаа эрсдэл мэдээллийг мэдэгдэхдээ дараах бүтцийг баримтлана.

1

2

3

4

5

6

Хэзээ

Хаана

Юу болсон

Хэн холбогдсон

Авсан арга хэмжээ

Шаардлагатай дэмжлэг

Мэдээлэх сувгууд

Суваг ЗориулалтХариуцагч, горим

Радио холбоо

Талбай дээрх шуурхай харилцаа, бүсийн зохицуулалт

Бүсийн багууд, Эрсдэл, Шуурхай Удирдлагын Төв - 24/7

Call Center - Лавлах утас

Штабын нэгжүүд, оролцогч, иргэд, гэрээт гүйцэтгэгчээс ирэх дуудлага, гомдол

Лавлах утас 7227-1717 - 24/7

Эрсдэлийн шуурхай суваг

2 цаг тутмын эрсдэлийн статус, тохиолдлын мэдээлэл

Эрсдэл, Шуурхай Удирдлагын Төв - 24/7

Штабын нэгдсэн чат групп

Албан ёсны шуурхай мэдээлэл, өдрийн үүрэг даалгавар

Хяналт, мониторингийн баг - 24/7

Багийн дотоод чат групп

Багийн дотоод ажлын зохицуулалт

Багийн ахлагч

Албан цахим шуудан

Баримтжуулсан мэдээлэл, тайлан, албан бичиг

Ажлын алба - ажлын цагаар

Утасны шууд холбоо

Улбар шар, улаан зэрэглэлийн мэдээлэл

Багийн ахлагч, Төв, Штабын дарга - 24/7

Эрсдэлийн 4 түвшин

Тохиолдлыг эхлээд илрүүлсэн ажилтан баримт, нөхцөл байдлыг ҮНЭН ЗӨВ дамжуулна. Эрсдэлийн зэрэглэлийг ЗӨВХӨН Эрсдэл, Шуурхай Удирдлагын Төв тогтоож баталгаажуулна. Баг, бүсийн ахлагч зэрэглэл тогтоохыг хориглоно. ЭРГЭЛЗЭЭТЭЙ ТОХИОЛДОЛД ИЛҮҮ ӨНДӨР ЗЭРЭГЛЭЛЭЭР АВЧ ҮЗНЭ.

Ногоон - Хэвийн

Хурлын үйл ажиллагаанд нөлөөгүй, эсхүл маш бага нөлөөтэй, багийн нөөцөөр шийдвэрлэх боломжтой.

Мэдээлэх: 2 цаг тутмын мэдээлэл болон тухайн өдрийн тайланд тусгана

Шийдвэр гаргах эрх: Багийн ахлагч (зохион байгуулалтын хүрээнд)

Шар - Анхааруулах

Хэсэгчилсэн саатал, үйлчилгээний доголдол үүссэн, нэг багийн хүрээнд шийдвэрлэгдэх боловч хяналт шаардсан асуудал

Мэдээлэх: Багийн ахлагч - Эрсдэл, Шуурхай Удирдлагын Төвд 30 минутын дотор

Шийдвэр гаргах эрх: Эрсдэл, Шуурхай Удирдлагын Төв

Улбар шар - Ноцтой

Хурлын хөтөлбөр, VIP-ийн хөдөлгөөн, олон багийг хамарсан, гадаад талд харагдахуйц нөлөөтэй асуудал

Мэдээлэх: Багийн ахлагч → Эрсдэл, Шуурхай Удирдлагын Төв → Штабын даргад 15 минутын дотор

Шийдвэр гаргах эрх: Штабын дарга, Төвийн саналыг үндэслэн

Улаан - Онцгой

Хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд аюул учирсан, эсхүл хурлын үйл ажиллагаа зогсох, улс орны нэр хүндэд шууд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй байдал

Мэдээлэх: НЭН ДАРУЙ, 5 минутын дотор, Эрсдэл, Шуурхай Удирдлагын Төв, Штабын даргад зэрэг мэдэгдэнэ

Шийдвэр гаргах эрх: Штабын дарга, Онцгой горим зарлана

Аюулгүй байдал ба онцгой байдлын хариу арга хэмжээ

Зорилго: Бүх оролцогч төлөөлөгчдийн ба ажилтнуудын аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалах.

Зөвлөмж

  • Өөрийн ажиллаж буй бүсийн ослын гарц, нүүлгэн шилжүүлэх замаа сайн мэдэж байх шаардлагатай.
  • Аюултай нөхцөл байдлыг (халтиргаа, хаагдсан гарц, ил гарсан цахилгааны утас) Эрсдэл, Шуурхай Удирдлагын Төвд шууд мэдээлээрэй.
  • НҮБ-ын аюулгүй байдлын болон аврагчдын зааварчилгааг шууд дагана уу.
  • Баталгаагүй цуу яриа тараахгүй байх, зөвхөн баталгаажсан мэдээллийг хуваалцана уу.

Нэмэлт мэдээлэл

Хүртээмжтэй байдал

Зорилго: Бүх оролцогчдод саадгүй, адил тэгш, хүндэтгэлтэй оролцох боломжийг бүрдүүлэх.

Зөвлөмж

  • Хүртээмжтэй замуудыг элдэв ачаа, төхөөрөмж, тэмдэглэгээгээр хаахгүй чөлөөтэй байлгаарай.
  • Далд хөгжлийн бэрхшээлийг ойлгож (жишээ нь: Аутизм) ажиллана уу.
  • Тусламж хэрэгтэй хүнд найрсгаар тусламж санал болгоорой. Гэхдээ зөвшөөрөл авахгүйгээр өөрөө дур мэдэн тусламж үзүүлэхгүй.
  • Хүртээмжтэй, хүндэтгэсэн үг хэллэг ашиглаарай.
  • Тусгай хүсэлтүүдийг (сонсголын аппаратын төхөөрөмж, тэргэнцрийн тусламж) хүртээмжтэй байдлын төв рүү (Accessibility Desk) чиглүүлээрэй.

Байгаль орчны тогтвортой байдал

Зорилго: COP17-ийн нүүрстөрөгчийн ялгарал багатай, хог хаягдал багатай байх зорилтыг дэмжих.

Зөвлөмж

  • Цаасны хэрэглээг багасгах: Дижитал хөтөлбөр болон хурлын аппликейшнийг ашиглахыг уриалах.
  • Хог хаягдлын менежмент: Хогийг зориулалтын саванд ангилан хаях.
  • Нэг удаагийн хэрэгслээс татгалзах: Ус дүүргэх цэгүүдийг ашиглахыг уриалах.
  • Эрчим хүч хэмнэх: Ашиглаагүй өрөөний гэрэл, дэлгэц, төхөөрөмжийг унтраах.

Ажлын багуудын чиг үүргийн зөвлөмж

Үйл ажиллагааны салбар бүр тусгай журмын дагуу ажиллана. Техникийн дэлгэрэнгүй зааварчилгааг өөрийн харьяалагдаж буй баг, дэд хорооны гарын авлагаас авч, холбогдох албан хаагчаас тодруулна уу:

  • Сайн дурынхан (Volunteers): Зочид төлөөлөгчдийг чиглүүлэх, олон нийтэд туслах, мэдээллийн ширээнд ажиллах.
  • Лиаисонууд (Liaison Officers): VIP зочид, төлөөлөгчид, сайд нарт тусгайлан туслах.
  • Бүртгэл ба Итгэмжлэл (Registration & Accreditation): Энгэрийн тэмдэг олгох, системд шалгах, нэвтрэх эрхийг хянах.
  • Мэдээллийн үйлчилгээ (Information Services): Лавлах ширээ, асуултад хариулах, апп-ын дэмжлэг, өдрийн хөтөлбөр.
  • Протокол (Protocol): Дипломат ёс зүй, VIP лоунжийн менежмент, суудал хуваарилалт, албан ёсны ёслолууд.
  • Хэвлэл мэдээлэл (Media Operations): Хэвлэлийн төв, хэвлэлийн хурал, дамжуулалтын логистик.
  • Тээвэр ба Логистик (Transport & Logistics): Автобусны зохицуулалт, цуваа, замын хөдөлгөөн, ачаа тээвэр.
  • Кейтеринг (Catering): Хоолны бүсийн хяналт, хоолны дэглэм, хог багасгах, төлөөлөгчдийн хооллолт.
  • ICT ба Техник туслалцаа: Сүлжээний дэд бүтэц, орчуулгын төхөөрөмж, кибер аюулгүй байдал.
  • Талбайн үйл ажиллагаа (Venue Operations): Өрөөний бэлэн байдал, хөдөлгөөний урсгал, тэмдэглэгээ.
  • Инженерчлэл ба Барилга: Цахилгаан, агааржуулалт, тайз засал, засвар үйлчилгээ.
  • Цэвэрлэгээ ба Хог хаягдал: Эрүүл ахуй, тасралтгүй цэвэрлэгээ, хог ангилал.
  • Эмнэлгийн үйлчилгээ: Анхан шатны тусламжийн цэгүүд, эмнэлгийн түргэн тусламж, тээвэрлэлт.
  • Тогтвортой байдлын баг: Байгаль орчны аудит, ногоон стандартын хэрэгжилт.

Лиаисон

Мэдэхэд илүүдэхгүй

Сонссон яриа, хоёр талт уулзалтын агуулга, зорчих маршрут зэрэг нь хүний чанд нууц мэдээлэл. Та дипломат төвийг сахиж, хувийн ба олон улсын бодлогын маргаанаас бүрэн ангид байж, зочдын аюулгүй, тухтай байх орон зайг бүрдүүлнэ.

Төлөөлөгчид ба Тээврийн логистик

Дагалдан явах ажилтан: Төлөөлөгчдийн тэргүүнийг нэг (1) албан ёсны ажилтан дагалдана.

Төлөөлөгчдийн тэргүүний тээвэр

  • Шадар сайд болон түүнээс дээш зэрэглэлийн Төлөөлөгчдийн тэргүүнд Улаанбаатар хот дотор зорчих нэг (1) тусгай суудлын автомашин хуваарилна.
  • Дагалдан явах ажилтнууд энгэрийн тэмдгээ үзүүлэн зочид буудал ба хурлын талбайн хооронд үнэгүй шаттл автобусаар зорчиж болно.

Дипломат төлөөлөгчийн газрууд ба Олон улсын байгууллагууд (ОУБ)

  • Улаанбаатар хотод байрладаг ДТГ болон ОУБ-ын салбаруудад Гадаад харилцааны яамнаас (ГХЯ) нэг (1) машинаар нэвтрэх зөвшөөрөл олгоно. Автомашины мэдээллийг ГХЯ-ны Протоколын газрын Атташе Мөнххүслэнд хүргүүлнэ.
  • Монголд Элчин сайдын яамгүй орнууд: Төлөөлөгчид машин түрээсэлж болох ч түрээсийн машинд нэвтрэх зөвшөөрөл олгох боломжгүй.
  • Ерөнхий төлөөлөгчид: Бусад бүх албан ёсны төлөөлөгчид энгэрийн тэмдгээ үзүүлэн зочид буудал ба хурлын талбайн хооронд үнэгүй автобусаар зорчино.

Визний зааварчилгаа

  • Шаардлага: Монгол Улстай визгүй зорчих хоёр талын хэлэлцээргүй орнуудын төлөөлөгчид орохоос өмнө виз мэдүүлнэ.
  • Онлайн виз: https://isf.mn/en/service/visa-permit/cop17 порталаар мэдүүлнэ. (Баталгаажсан UNCCD бүртгэлийн бичгийг хавсаргана).
  • Дэмжлэг: И-визтэй холбоотой асуултыг support@immigration.gov.mn мэйлээр асууна.

Хоёр талт уулзалтууд ба Чухал холбоосууд

Төлөөлөгчдийн тэргүүний хоёр талт уулзалтын хүсэлтийг тухайн улсыг хариуцсан деск офицертой зөвшилцөж, ГХЯ-нд бүртгүүлнэ.

  • Үндсэн холбогдох хүн: ГХЯ, Олон талт хамтын ажиллагааны газар, Нэгдүгээр нарийн бичгийн дарга Б.Мөнхчимэг
  • И-мэйл: munkhchimeg@mfa.gov.mn

Яаралтай холбогдох утасны дугаарууд

ЧИГЛЭЛДУГААР

Замын цагдаагийн газар

Нийтийн хэв журам хамгаалах алба

Эмнэлгийн түргэн тусламж

Гал ба Онцгой байдлын аврах алба

Төрийн тусгай хамгаалалтын алба

Сайн дурын ажилтан

COP17-ийн сайн дурын ажилтны багт тавтай морил

Мэдэхэд илүүдэхгүй

Тавтай морил! COP17-ийн сайн дурын ажилтны хувиар та зүгээр нэг арга хэмжээнд тусалж байгаа юм биш, дэлхийн тавцанд өөрийн хувь нэмрийг оруулах боломж нээгдэж байна. Төлөөлөгчид, дэлхийн манлайлагчид, эрдэмтэд, идэвхтнүүдийн хувьд та COP17-ийн нүүр царай байх болно.

Таны үүрэг оролцооны ач холбогдол

Та дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүмүүстэй харилцана. Харилцаа бүр тань Монгол зочломтгой занг харуулах боломж юм. Эндээс олж авсан ур чадвар, найз нөхөд, туршлага тань бага хурал дууссаны дараа ч таны амьдралд хувь нэмэр үзүүлсээр байх болно.

Зөвлөмж

  • Өдөрт олон мянга алхах учраас хөлд эвтэйхэн гутал өмсөөрэй.
  • Усны савтай ирж, ус дүүргэх цэгүүдийг ашиглаарай.
  • Ачаалалтай байдаг тул амралтын цагаа сайн зохицуулаарай.
  • Талбайн байршлыг сайтар цээжлээрэй. Хүмүүс танаас өдөржин чиглэл асууна.
  • Албан ёсны аппликейшн болон газрын зургийг утсандаа татаж аваарай.
  • Энэ бол хамтын зүтгэл, хамтын амжилт учраас багийн гишүүддээ санаа тавьж, туслаарай.
  • Тэвчээр, нээлттэй байдал, инээмсэглэл таны хамгийн чухал зэвсэг байх болно.
  • Энгэрийн тэмдгээ бахархалтайгаар зүүгээрэй.

Transcribed from the COP17 organizers’ Organizer Guide mongolian.docx. Programme times, locations and services may change during the conference — always check the official daily programme before setting out.